Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын дийлэнх нь Төрийн өмчит үйлдвэрүүд байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж байна. Чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, яам агентлагийн дарга нар болон хуулийн байгууллагын удирдлагууд оролцож байна. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж байна.

Тэрбээр "Өнгөрсөн 7 хоногт Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам долдугаар сард ашиглалтад орох ёстой. Эдгээр төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт 60 сая тоннд хүрэх боломжтой. Иймээс төмөр замдаа онцгой анхаарч, хугацаанаас нь ашиглалтад оруулах ёстой.

Мөн Монголын ард түмэн хүнсний бараа, шатахууны асуудлаас гадна шударга ёс алдагдаж байгаад бухимдаж байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банкны зээл юм. Тиймээс УИХ-аас тусгайлан ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийж байгаа. Энэ асуудлаар гуравдугаар сарын 29-нд Ерөнхий сонсгол зохион байгуулна. Энэхүү арга хэмжээний үр дүнд хэн хэчнээн хэмжээний зээлийг ямар зорилгоор авсан нь ил болно. Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт өгөөжөө өгсөн байх ёстой. Бүрэн бүтэн төлөгдөх ёстой.

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын 3/1 нь Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд байна. Үүнд анхаарлаа хандуулах ёстой" хэмээлээ.

Владимир Зеленский: ОХУ-ын цэргүүдээ “Та нар яагаад үхэх ёстой гэж“
Владимир Зеленский: ОХУ-ын цэргүүдээ “Та нар яагаад үхэх ёстой гэж“
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.