Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пара цаначид 18, 19-р байрт орлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 39 секунд

“Бээжин-2022” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн цанын спринт уралдаан өнөөдөр боллоо. Энэ төрөлд 25 тамирчин хурд сорьсноос Германы М.Майер хамгийн шилдэг цагийг үзүүлж, 2:43.67 минутын амжилтаар урьдчилсан шатыг тэргүүлсэн.

Харин манай тамирчин Б.Ганболд 3:05.39 амжилтаар 18, Ц.Дашдорж 3:07.32 минутын амжилтаар 19-р байрт тус тус орлоо.

Эхний 12 байрт шалгарсан тамирчид цааш шалгарч, медалийн төлөө уралдахаар болов. Манай хоёр цаначны хувьд гуравдугаар сарын 12-нд 12.5 км-ийн уралдаанд хурд сорино.

ЗГ: “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг байгуулна
ЗГ: “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг байгуулна
 
4.08 хувийн согтолттой автомашин жолоодож явсан иргэнийг илрүүлж, таслан зогсоожээ
4.08 хувийн согтолттой автомашин жолоодож явсан иргэнийг илрүүлж, таслан зогсоожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.