Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Милан-Кортина“ өвлийн Паралимпын наадам удахгүй хөшгөө нээнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

“Милан–Кортина”- 2026 Өвлийн Паралимпын наадмын нээлт хэдхэн цагийн дараа хөшгөө нээж албан ёсоор эхэлнэ. Италийн цагаар өнөөдөр буюу оройн 20:00 цагт, Улаанбаатарын цагаар энэ сарын 7-ны үүрээр 03:00 цагаас нээлтийн ажиллагаа эхэлнэ. Энэ удаагийн наадмыг Италийн Верона хотын “Арена ди Верона”-д зохион байгуулагдана. Шекспирийн алдарт "Ромео Жульетта" зохиолын үйл явдал өрнөдөг хот гэдгээрээ алдартай.

Анхны Өвлийн Паралимпын наадам 1976 онд Шведийн Өрншёлдсвик хотод зохион байгуулагдаж, 16 улсын 198 тамирчин хоёр төрөлд өрсөлдөж байжээ.

Энэ удаагийн наадамд 50 орны 660 гаруй тамирчин оролцох ба Монгол Улсаа төлөөлөн гурван тамирчин гүйлтийн цана болон уулын цанын төрлүүдэд өрсөлдөнө.

Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа
Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа
 
М.Нандин-Эрдэнэ Ази тивийн аваргаас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ
М.Нандин-Эрдэнэ Ази тивийн аваргаас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.