Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын пара гүйлтийн цанын тамирчид 16, 22 дугаар байрт шалгарлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 40 секунд

"Милан Кортина 2026" Өвлийн Паралимпын наадамд оролцож байгаа Пара гүйлтийн цанын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ганболд, ОУХМ Ц.Дашдорж нар өнөөдөр Гүйлтийн цанын босоо төрлийн ойрын зайн цуваа гараатай уралдаанд сонгомол техникээр хурд сорилоо.

Б.Ганболд замаа 2:44.63 цагийн үзүүлэлтээр туулж 16 дугаар байр эзэллээ. Ц.Дашдорж 2:51.71 цагийн үзүүлэлтээр 22 дугаар байрт шалгарлаа. Монголын Пара гүйлтийн цанын хоёр тамирчин маргааш дундын зай буюу 10 км зайд сонгомол техникээр уралдана.

Ерөнхий сайд асан С.Баяр “60:60” номоо ирэх сард уншигчдын хүртээл болгоно
Ерөнхий сайд асан С.Баяр “60:60” номоо ирэх сард уншигчдын хүртээл болгоно
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 10 хэм дулаан
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 10 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.