Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Сумъяа, Д.Отгонжаргал нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 33 секунд

Олимп, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт Гранпри тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

Манай улсаас өчигдөр 13 бөх барилдснаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин ОУХМ Д.Отгонжаргал, 55 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Э.Сумъяа хагас шигшээд ДАШТ-ий хошой мөнгөн медальт Буриадын Ирина Ологоновад 1:2-оор, Д.Отгонжаргал эзэн орны Анжелика Федоровад 6:16-гаар ялагдлаа.

Тэгвэл манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 57 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар, 70 кг-д Баянхонгор аймгийн залуу тамирчин Ж.Далайдорж, эмэгтэйчүүдийн 50 кг-д өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Мөнхгэрэл, 55 кг-д өсвөр үеийн Азийн аварга, спортын мастер Б.Марал, 59 кг-д “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор 65 кг-д 2021 оны Азийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар өнөөдөр дагах барилдаан хийнэ.

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардуулна
Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.