Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монголын чөлөөт бөхийн холбоо нь 2025 оноос эхлэн дэлхийн нэгдсэн бөхийн холбооны албан ёсны календарьт багтдаг, дэлхийн чансааны оноо олгох дөрвөн том цуврал тэмцээний 3 дахь тэмцээнийг “Ulaanbaatar Оpen” нэрийн дор эх орондоо амжилттай зохион байгуулж эхэлсэн билээ. Тус тэмцээн энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн болоод байна.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 30 орчим орны 400 гаруй шилдэг тамирчид оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд олимп, дэлхийн аваргууд болон медальтнууд олноороо хүрэлцэн ирж байгаа нь “Ulaanbaatar Open” тэмцээний нэр хүнд, өрсөлдөөний цар хүрээ ямар түвшинд хүрснийг харуулж буй юм.

Тэмцээн зургаадугаар сарын 4-7-ны өдрүүдэд "БУЯНТ УХАА" спортын ордонд зохион байгуулагдах тул чөлөөт бөх сонирхогч, спортын хорхойтнууд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөнийг дэргэдээс нь мэдэрч, Монголынхоо тамирчдыг хажуунаас нь дэмжихийг уриалж байна.

Ж.Дэлгэрсайхан: ЗГ-ын махны үнийн өсөлтөд авч байгаа арга хэмжээ эдийн засагт тийм ч зохимжтой үйлдэл биш ч түр хугацаанд нийгмийн хүлээлтийг намжаана
Ж.Дэлгэрсайхан: ЗГ-ын махны үнийн өсөлтөд авч байгаа арга хэмжээ эдийн засагт тийм ч зохимжтой үйлдэл биш ч түр хугацаанд нийгмийн хүлээлтийг намжаана
 
С.Шижирбат: 1024 бөхийн барилдааныг 3 өдөрт шилжүүлбэл найраа тун нарийн явагдана
С.Шижирбат: 1024 бөхийн барилдааныг 3 өдөрт шилжүүлбэл найраа тун нарийн явагдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.