ЭМЯ-наас өнөөдөр /2022.01.21/ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан хүүхдийн өвчлөл болон өвчлөлийн кластерийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Тандалт судалгаанаас харахад 5-аас дээш өвчлөл бүхий кластер 32 бүртгэгдээд байна. Ажлын байр болон гэр бүлийн орчноос халдвар авах тохиолдол өндөр байна. Сүүлийн тав хоногт зорчсон тэмдэглэлийг харахад дэлгүүр, эмнэлэг, нийтийн тээвэр, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байхдаа 63 хувь нь халдвар авсан.
Өмнөх альфа болон дельта хувилбарын үед таван хүн тутмын нэг нь хүүхэд өвчилж байсан. Шинэ хувилбарын үед энэ тоо 21.7 хувь болж өссөн. Нийт өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 0-4 насны 26.6 хувь, 5-11 насны хүүхэд 46.3 хувийг эзэлж байна.
Сүүлийн 7 хоногийн мэдээллээр томуу, томуу төст өвчнийг үүсгэгч таван төрлийн вирус орчилд орсон. Хоёр 7 хоногийн эхээс томуугийн N3H2 гэх вирус тодорхойлогдсон" гэлээ.