Эрээн, Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар ЗТХЯ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Эрээн, Замын-Үүдийн авто боомт нээгдсэнээсээ хойш 10 хонож байна. Улсын хилээр 415 тээврийн хэрэгсэл, 549 чингэлгээр 9157 мянган тонн ачааг нэвтрүүлсэн байна. Өчигдөр 9994 мянган тонн ачааг улсын хилээр нэвтрүүлсэн. Эрээн, Замын-Үүдийн үйл ажиллагаа зүгширч хэвийн байдалдаа найдлагатай орох байна" гэв.
С.Сувдансондор