Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1040 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Халдварын улмаас хоёр хүн нас барсан байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 8 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 771 нь Улаанбаатар хотод илэрсэн бол 231 нь орон нутгаас илэрчээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн хувьд:
- Хөнгөн-942
- Хүндэвтэр-2483
- Хүнд-398
- Маш хүнд-23 хүн байна.
3846 хүн эмчлүүлж байгаагаас 604 нь хүүхэд, 271 жирэмсэн эмэгтэйчүүд байна. Гэрийн хяналтад 9281 хүн байна.