Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Яаралтай тусламжаар 1643 хүүхэд үзүүлсэний 66.4 хувь нь томуугийн шалтгаантай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна. Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн ачаалал, эрчимт эмчилгээнд хэвтэлт бага хувиар нэмэгдсэн байна.

Эмнэлэгт 2,740 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 71.6% (1,962) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 8 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=28) байна.

Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 55.3% (57) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдөртэй адил байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4% (1,091) байна. Өмнөх өдрөөс 362 тохиолдлоор нэмэгджээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
 
Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ
Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.