Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө буюу 12 сарын 1-нээс эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр Нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд, 13 аймагт “Идэвхжил”-ийн түвшинд, 2 аймагт “Улирал хооронд”-ын түвшинд байна.

47-р долоо хоногт томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг A(H3N2) эзэлж байгаа бөгөөд А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр subclade K дэд хэв шинж тодорхойлогдож байгаа нь хүүхдэд илүү өвчлөл үүсгэх эрсдэлтэй байна. Томуу томуу төст өвчний дэгдэлтийн пик үе нь 51 дэх долоо хоног буюу сурагчдын амралт эхэлсэн хойно байх бөгөөд хүндрэл ихтэй өвчлөл хэт тархах буюу их нэрвэгдэх эрсдэлтэй байгаа тул тархалтыг урьдчилан бууруулан намжаахын тулд сурагчдын өвлийн амралтыг хоёр долоо хоногийн өмнө байхаар тохируулах саналтай байна.

2017/2018-2024/2025 оны ТТӨ-ний хөдлөл зүйгээр ЕБС-ын сургуулийн өвлийн амралтын хугацаатай харьцуулж, амралтын хугацааг 2 долоо хоног урагшуулахад өвчний тохиолдол 2 дахин буурч, тархалтын хурд саарсан үзүүлэлттэй байсан байна.

Дээрх нөхцөл байдалд үндэслэн ЭМЯ- наас Боловролын яаманд бага ангийн сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор наашлуулах саналыг хүргүүлээд байна.

Өнөөдөр сургууль, цэцэрлэгийг карантилах тухай саналыг огт хэлэлцээгүй бөгөөд, цахим сургалтын хэлбэр болон амралтыг урагшлуулах тухай шийдвэрийг Боловсролын яам бусад нөлөөллөө тооцоолон шийдвэрийг гаргана.

ТАНИЛЦ: Н.Учралыг “СПИКЕР“-ээр ажиллуулахыг ДЭМЖЭЭГҮЙ 17 гишүүн
ТАНИЛЦ: Н.Учралыг “СПИКЕР“-ээр ажиллуулахыг ДЭМЖЭЭГҮЙ 17 гишүүн
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.