Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Метал барималч Т.Энхтайваны “МОНГОЛ ХАНГАРЬД“ бүтээл Өвөр Зайсанд заларчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Тэрбээр бүтээлээ 16 сарын турш бүтээсэн бөгөөд Нүүдэлчдийн сансар огторгуй, байгаль, газар шороо, уул, усны эзэн савдагаа дээдлэн хайрлаж, оюун билгийн харилцаанд оршиж ирсэн уламжлалыг харуулахыг зорин зөн совин, үлгэр домгийн дүр дүрслэлийг уран бүтээлчийн өөрийн дотоод ертөнцөөс мэндлэх хангарьдаар төлөөлүүлж бүтээжээ.

Энэхүү бүтээлийн Хангарьд могойг байлдан дагуулж буй дүрслэл бол эсрэг тэсрэгийн туйл, хүмүүсийн диалектик тэмцлийн мөнхийн сэдэв богоод нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэлд ойр бэлгэдэл болно. Жигүүртний хааны хүчирхэг төрхийг илэрхийлэхийн тулд лусын эзэн хэмээгдэх могойг хошуундаа зууж, баруун сарвуундаа базан зогсох хангарьд шувууг эрч хүчтэй, эрэмгий харц, шийдэмгий дүр төрхтэйгээр урласан. Аманд зуулгуулж буй хорт могойн соёог ил гарган дүрсэлсэн нь лусын амьтны догшин занг тодотгон харуулна. Хангарьд лусын догшин амьтныг эвэр хошуундаа зуун, баруун сарвуундаа базан могойн толгойноос эсрэг зүгийг ширтэн оор зүйлийг анхаарч ажиглан буй зохиомжоор дээрх хоёр амьтан хоорондоо тэмцэлдээгүйг харуулахыг зорьсон байна.

Бүтээлийн арга ажиллагаа нь дан метал хийцээр бүтээхдээ Хангарьдыг шийдэмгий харц, хүчирхэг эвэр хошууны сацуу сэрвээ, далавч, их биеийн өдийг жад, сумны зэв, эртний монгол баатрын хөө хуягийг санагдуулам хийцтэйгээр урласан нь эрч хүч, зоримог баатарлаг шинжтэйг илтгэж Монгол түмнийг хамгаалах мэт сэтгэгдэл төрүүлэх аж.

Уг баримал нь Хангарьд шувууг урьд өмнө нь тогтсон хэв маяг, төсөөллөөс өөрөөр, шинэ дүр төрхтэйгээр дүрслэхийг эрмэлзсэнээрээ онцлогтой юм байна.

  • Хэмжээ: Өндөр: 7 метр, өргөн: 14 метр, урт: 8 метр
  • Материал: Метал
  • Он: 2021

МИАТ Сөүл, Токио руу хийх зарим нислэгийг цуцалжээ
МИАТ Сөүл, Токио руу хийх зарим нислэгийг цуцалжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.