БНСУ-ын Ерөнхийлөгчийн иргэний асуудал хариуцсан ахлах нарийн бичгийн дарга Ким Жин-күк огцрох өргөдлөө өгчээ. Учир нь түүний хүү өөрийнх нь албан тушаалыг ашиглан ажилд орох оролдлого хийсэн нь илчлэгдсэн байна. Тухайлбал орон нутгийн MBC телевиз түүний хүү ажилд орохдоо аавынхаа албан тушаалыг урвуулан ашигласан гэж мэдээлсний дараа Ким огцорсон нь энэ аж.
Кимийн хүү нэгэн зөвлөх компанид орохдоо "Миний аав бол Ерөнхийлөгчийн иргэний асуудал эрхэлсэн ахлах нарийн бичгийн дарга Ким Жин Күк" гэж анкет дээрээ бичжээ. Тэрбээр таван компанид ижил дээрхтэй ижил анкет бөглөж өгсөн бөгөөд тэдгээр компаниуд бүгд түүнтэй холбогдож ярилцлага авсан байна.
Огцрох өргөдлөө өгсөн Ким уучлалт гуйн "Юуны түрүүнд хүмүүсийн санааг зовоосондоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Хүү маань зохисгүй авир гаргасан нь миний буруу гэж бодож байна” гэж хэлсэн байна.
Ерөнхийлөгчийн иргэний хэрэг хариуцсан ахлах нарийн бичгийн даргын албан тушаал нь прокурор, цагдаа, үндэсний тагнуулын газар, аудит, хяналтын газар, үндэсний татварын алба гэх мэт томоохон агентлагуудаар дамжуулан үндэсний хэргийг хянадаг албан тушаал юм.
Эх сурвалж: https://en.news7todays.com/senior-presidential-aide-resigns-after-sons-job-search-blunder/