Үндэсний Дээд лиг-2021 тэмцээний аваргааар СМ Г.Энхнаран ахлагчтай Хил Хамгаалах Ерөнхий газрын "Хилчин" баг тодорсон. Лигийн турш СМ Г.Энхнаран гайхалтай тоглолтуудыг үзүүлж "Үндэсний Дээд лиг-2021" тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан юм.
Тэгвэл үндэсний дээд лигийн тэмцээний дараа, Монгол Улсын нэрийн өмнөөс тив дэлхийд гарч тоглох тамирчдыг, оролцсон багуудаас сонгон шалгаруулдаг. Гэтэл Волейболын холбоо тамирчдаа дуудахдаа лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоо дуудалгүй өнгөрөөсөн. Энэ нь волейбол сонирхогчдын дунд хүчтэй шүүмжлэлд өртөөд байсан юм.
Харин өнөөдөр /2021.12.21/ Монголын волейболын холбоо "бантсан"-даа Г.Энх-Наранг Үндэсний шигшээ багтаа дууджээ. Г.Энх-Наран тамирчны хувьд Үндэсний шигшээ багт багтахаас ч аргагүй ур чадвартай, энэ жилийн хувьд төгс байгаа тамирчин гэхэд хилсдэхгүй.
Товчхондоо, тамирчдаа дуудахдаа ар өврийн хаалгаар сонгох бус ур чадвар, ирээдүйг харж сонговол зохилтой. Иргэдийн хэл амнаас айж шийдвэр гаргадаг спортын холбоодууд үүн дээрээ анхаарах цаг нь болсон гэдгийг эл үйлдэл харууллаа.
С.Сувдансондор