Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчүүд дунджаар 1.5 сая, эмэгтэйчүүд 1.2 сая төгрөгийн цалинтай байна

Огноо
Унших
1 минут 22 секунд

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тайланг мэдээллээ.

НДШ төлдөг 46 мянган ААН-ын 712.500 ажилтны сарын дундаж цалин III улиралд дунджаар 1.3 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 66 мянган төгрөгөөр нэмэгджээ.

ААН-ын ажиллагчдын сарын дундаж цалин нь 2021 оны III улиралд 2015 оны IV улиралтай харьцуулахад 53.7 хувиар өссөн ч худалдан авах чадвар буюу хэрэглээний үнийн индекстэй харьцуулахад ердөө 12 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй ажилтны дундаж цалингийн зөрүү нэмэгдсээр байгаа ба энэ оны III улирлын байдлаар эрчүүд дунджаар 1.5 сая төгрөгийн цалинтай байхад эмэгтэйчүүд 1.2 сая төгрөгийн цалинтай байна.

Мөн хамгийн өндөр цалинтай салбар уул уурхайн олборлолт бөгөөд ажилтнуудын цалин дунджаар 3.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 2.3 дахин их байна. Мөн зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны салбарт ажиллагсдын цалин 891 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 1.5 дахин бага байна.

Х.Нямбаатар: Камерын бичлэгүүдийг хэн дуртай нь үзэж, хуулж авдаггүй болно
Х.Нямбаатар: Камерын бичлэгүүдийг хэн дуртай нь үзэж, хуулж авдаггүй болно
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.