Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2,3 сая төгрөг болж өсжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа.

Түүний мэдээллээс бид дундаж цалинг онцлон танилцуулж байна.

Нийт 50,2 мянган ААН, байгууллагын 753,4 мянган ажилтнаас тооцжээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2,3 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 24,7 хувиар буюу 452,9 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол өмнө улирлаас 43.3 мянган төгрөгөөр нэмэгджээ. Голч цалин 1,8 сая төгрөг.

Салбараар авч үзвэл, уул уурхайн олборлолтынх дунджаар 5,6 сая төгрөгийн цалинтай байгаа бол зочид буудал, хоолны үйлчилгээнийх 1,3 сая төгрөг байна.

Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлалаа
Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлалаа
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа