Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: Яам нь бодлогын ажлаа, агентлагууд нь хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа хиймээр байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Яамны түвшинд шийдхээргүй асуудлыг хуульд хөндөж оруулсан байна. Жишээ нь тухайн онгоцны байгууламж, хөдөлгүүр бусад тоног төхөөрөмжид хяналт тавих, далай ашиглах аюулгүй байдлыг хангах зэрэг агентлагийн түвшинд шийдэж болох асуудлыг заавал яаманд татаж авч ирж байгааг гайхаж байна. Төрийн захиргааны төв байгууллага дээрээ бодлогын асуудлуудаа ярьж баймаар байна.

Яам болгон дээр тусгай зөвшөөрөл олгодог, эрх мэдлийг төвлөрүүлдэг, хүнд суртал бий болгодог ААН-үүдэд хүндрэл учруулдаг асуудлууд үүсээд байна. Би буруу ойлгоогүй бол далайн асуудалтай холбоотой одоог хүртэл ЗТХЯ далбаан эрхийг олгох зөвшөөрлийг олгодог юм байна.

Техникийн шинж чанарын асуудлыг яам руу татмааргүй байна. Яам нь бодлогын ажлаа хийгээд, агентлагууд нь хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа хиймээр байна. Тээвэрлэлт хүндэрсэнтэй холбоотойгоор тээврийн зардал 50-200 хувь дахин нэмэгдсэн байна. Энэ асуудлуудад ЗТХЯ болон ГХЯ бодлогын асуудлуудаа хиймээр байна" гэв.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Далай ашиглах тухай хуультай холбоотой Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах үйл ажиллагаа нь маш бага юм. Энэ хууль 1999 онд гарсан. Үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт одоогийн шаардлагад нийцэхгүй байгаа учраас хуульд өөрчлөлт оруулж байгаа. Бидний заавал хэрэгжүүлэх конвенци дотор аливаа улсын далбаан дор үйл ажиллагаа явуулах эрх бүхий хөлөг онгоцны хувьд захиргаа нь тухайн улсын Засгийн газар байна гэсэн заалт бий. Тиймээс энэ асуудлыг Засгийн газар хариуцна" гэлээ.

Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөллөө
Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөллөө
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.