Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөллөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөллөө.

Тодруулбал, Д.Зүмбэрэллхамыг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилсон юм. Хуулийн дагуу дээрх хоёр албан тушаалд давхар ажиллах боломжгүй тул ийнхүү Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөлж буй юм.

Д.Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Тэрбээр, аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, тэргүүн дэд захирал, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

ГХЯ: Охиныг зодсон охидыг тодорхой хугацаанд тусгаарлалтад байлгахаар болсон
ГХЯ: Охиныг зодсон охидыг тодорхой хугацаанд тусгаарлалтад байлгахаар болсон
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.