Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Гантулга: Зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 6 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр хүүхэд багачуудын дунд халдвар хэр байгаа, сургууль, цэцэрлэгийн орчинд халдвараас хамгаалах ажлыг хэрхэн зохион байгуулж байгааг Хотын дарга тодруулан асуув.

Асуултад Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цэцэрлэгийн 16 бүлэг зайны сургалтад шилжсэн. Нийслэлийн хэмжээнд 15 хүүхэд, 45 багш, ажилтан халдвар авсан байна. Сургуулийн тухайд 55 бүлэг зайны сургалтад шилжиж, 150 хүүхэд, 11 ажилтан, 45 багш халдвар авсан. Халдварын тоо долоо хоног ирэх тусам буурч байгаа. Цэцэрлэгийн багш, ажилчдын 70 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын 64.6 хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан. 12-17 насны хүүхдүүдийн 80 хувийг бүрэн дархлаажуулаад байна" гэлээ.

Б.Бямбадорж: III тунгийн дархлаажуулалтын идэвхи сэргэж байна
Б.Бямбадорж: III тунгийн дархлаажуулалтын идэвхи сэргэж байна
 
Төсвийн хоригтой холбоотой УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийг Г.Тэмүүлэн ахална
Төсвийн хоригтой холбоотой УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийг Г.Тэмүүлэн ахална
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.