Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бямбадорж: III тунгийн дархлаажуулалтын идэвхи сэргэж байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 36 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж "Вакцинжуулалтын мэдээг өдөр тутамд гарган, анализ хийж ажилладаг. Өнгөрсөн тавдугаар сард дархлаажуулалт хамгийн өндөр хувьтай байсан. Арваннэгдүгээр сарын 28-ны байдлаар нийслэлийн хүн амын зорилтот бүлгийн 31.1 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байна. Өнгөрсөн долоо хоногт 5150 хүн вакцины нэмэлт тунд хамрагдсан. Нэмэлт тунгийн дархлаажуулалт наймдугаар сарын 18-нд анх эхэлсэн бөгөөд иргэдийн идэвх сүүлийн өдрүүдэд сэргэж байна. 25 их, дээд сургуулийн 4541 оюутан, 156 байгууллагын 156.184 хүн, гэрээр 21.066 хүнийг явуулын баг очиж дархлаажуулсан. Түүнчлэн томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж буй түр цэгүүдэд 18.214 иргэнийг дархлаажуулаад байна.

Өнөөдрөөс эхлэн 75 их, дээд сургуульд 38 явуулын баг, 172 суурин цэг, 15 худалдааны төвд түр цэг, нийт дархлаажуулалтын 227 багт 982 эмч мэргэжилтнүүд ажиллана. Халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 715 бүртгэгдэж, эмнэлэгт 2994 хүн хэвтэн эмчлүүлж байлаа. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд хүнд, нэн хүнд хүний тоо буурахгүй байна" гэв.

Турк улсаас ирсэн Украин иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа
Турк улсаас ирсэн Украин иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.