Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зарим салбарын үйл ажиллагааг нээх шийдвэрийг ЭМЯ дэмжихгүй байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ихэнх салбарын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж байна. Тодруулбал, ирэх сарын 1-нээс урлаг соёлын арга хэмжээ, караоке, мэргэжлийн тэмцээнүүдийн үйл ажиллагааг нээхээр болсон. Гэвч ХӨСҮТ-ээс урлагийн арга хэмжээг нээснээр халдварын тоо хоёр дахин нэмэгдэнэ гэдгээ илэрхийлээд буй. Тиймээс энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Зарим салбарын үйл ажиллагааг нээх шийдвэрийг ЭМЯ төдийлөн сайн дэмжихгүй байгаа. Тодорхой хязгаарлалтуудыг хийх ёстой гэдэг мэдээллүүдээ УОК-т хүргүүлсэн. Тодруулбал, 22.00 цагаас тодорхой газруудын үйл ажиллагааг хязгаарла гэсэн байр суурь хэвээрээ байгаа" гэлээ.

ЭМЯ: Хүний нөөцийн асуудал хүнд байгаа учир ор дэлгэх боломжгүй
ЭМЯ: Хүний нөөцийн асуудал хүнд байгаа учир ор дэлгэх боломжгүй
 
Бөх, сур харвааны тамирчдын допингийн шинжилгээний 84 сорьцыг ХНБГУ дахь лабораторид амжилттай хүргэжээ
Бөх, сур харвааны тамирчдын допингийн шинжилгээний 84 сорьцыг ХНБГУ дахь лабораторид амжилттай хүргэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.