Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Хүний нөөцийн асуудал хүнд байгаа учир ор дэлгэх боломжгүй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 57 секунд

Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны хүрэлцээ багасч, иргэд гэртээ эмчлүүлж байна. Улмаар хүндэрч, зарим нь нас барах тохиолдол ч гарч байгаа юм. Уг асуудлаар ЭМЯ-наас тодруулахад "Өнөөдрийн байдлаар 68133 хүн Өрхийн эмчийн хяналт дор эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсээ өрхийн эмнэлгийнхэн өвчний хүнд, хөнгөн байдлаар эрэмбэлж, эмнэлэгт шилжүүлж буй. Эмнэлэгт 21 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Хүний нөөцийн асуудал маш хүнд байгаа учир ор дэлгэх боломжгүй болоод байна. Өрхийн эмнэлгүүд ч маш ачаалалтай ажиллаж байна.

Тиймээс ЭМЯ, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч, өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилчдыг нэмэгдүүлэхээр зохион байгуулалт хийж байна" гэлээ.

ДЭМБ: Найдвартай сайн вакцин байсан ч цар тахлын шинэ хувилбарын тархалтыг таслан зогсооход хангалтгүй
ДЭМБ: Найдвартай сайн вакцин байсан ч цар тахлын шинэ хувилбарын тархалтыг таслан зогсооход хангалтгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд