Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Болортуул Армийн дэлхийн аваргын төлөө тулалдахаар боллоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 56 секунд

ОХУ-д болж буй боксын спортын армийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өчигдөр эмэгтэйчүүдийн төрлөөр эхэллээ. Кенийн боксчинг ялж хүрэл медалийн болзол ханган, манай эмэгтэй тамирчдаас ганцаараа хагас шигшээд үлдээд байсан -57кг жингийн тамирчин Т.Болортуул өчигдөр Беларусийн тамирчин Галина Бруевичийг ялж, аваргын төлөө тулалдахаар шалгарлаа. Өрсөлдөгч нь хүчтэй, ойрын зайнаас шахаж тоглохыг эрмэлзсэн ч манай тамирчин зайнаас оновчтой цохилтоор оноо түүх тактикаар тоглож өрсөлдөгчөө хожсон.

Манай тамирчин алтан медалийн төлөө тэмцээн зохион байгуулагч орны тамирчин Дарья Абрамоватай тулалдахаар боллоо.

Эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд өнөөдөр болох бөгөөд 52 кг-д Х.Энхмандах, 57 кг-ын жинд Х.Энх-Амар нар дэвжээнд гарч тулалдана.

Мэргэжлийн спортын тэмцээнийг эхний ээлжид “Хариуцлагын гэрээ” байгуулж зохион байгуулахыг зөвшөөрнө
Мэргэжлийн спортын тэмцээнийг эхний ээлжид “Хариуцлагын гэрээ” байгуулж зохион байгуулахыг зөвшөөрнө
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.