Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: ОХУ-д шатахууны асуудлаар уулзалтад оролцож буй Монголын талын БҮРЭЛДЭХҮҮН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Дотоодод шатахууны хомстол үүсээд буйтай холбогдуулан УУХҮЯ болон хувийн хэвшлийн төлөөллүүд ОХУ-ын "Роснефть" компанитай хэлэлцээ хийхээр ОХУ-ыг зорьсон гэж УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлж байсан. Тэгвэл ОХУ-ын талтай хийсэн уулзалт амжилттай болж, есдүгээр сард 1500 тонн 92 бензин, ирэх сард 44к тонн 92 бензин, энэ сард ачигдаагүй байсан 10к тонн 92 бензин авахаар болсон байна. Тус хэлэлцээрт манай улсын талаас дараах бүрэлдэхүүн оролцож буй.

-УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр,

-АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт,

-Монголын газрын тосын бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн "Шунхлай" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран,

-Монголын нефть хийн Үндэсний ассоциацын тэргүүн, "Магнай Трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтан-Очир,

-"Петровис Ойл" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Содбилэг,

-"Содмонгол Групп" ХХК-ийн тээвэр ложистик хариуцсан захирал Н.Ангар,

-"Тэс Петролиум" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдар,

-"НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат,

-"НИК" ХХК-ийн импорт, гадаад худалдаа хариуцсан захирал О.Билгүүн,

-"Лекс Ойл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Индра,

-"Роснефть Монголия" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаатар,

-"Роснефть Монголия" ХХК-ийн менежер Б.Эрдэнэбаатар нар оролцсон аж.

СХД-т АН-ын сонгуулийн штабын байр бүү хэл сонирхож харах сурталчилгааны самбар ч алга
СХД-т АН-ын сонгуулийн штабын байр бүү хэл сонирхож харах сурталчилгааны самбар ч алга
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.