
Шатахууны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний импорт, түгээлт хэвийн үргэлжилж байгаа ч орон нутагт шатахуун хүргэхэд байршлаас шалтгаалан тодорхой хугацаа зарцуулж байгааг мэдээлэв.
Наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар орон нутаг дахь нийт 365 шатахуун түгээх станцын 200 нь хэвийн ажиллаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн нэг ШТС дээр шатахуун авахаар дунджаар 70-75 автомашин дараалалд зогсож байсан бол энэ тоо буурч, одоогоор дунджаар 58 автомашин хүлээж байна. Гэсэн хэдий ч Булган болон Дорнод аймагт шатахуун түгээх станцууд дээр хүлээж буй автомашины тоо 100-аас давсан хэвээр байгаа аж. Харин шатахууны хангамжийг нэмэгдүүлснээр ачаалал өндөр байсан зарим аймагт дараалал мэдэгдэхүйц буурчээ.
Тухайлбал:
- Дархан-Уул: 100-аас 55 автомашин
- Өмнөговь: 250-аас 40 автомашин
- Сүхбаатар: 100-аас 55 автомашин
- Архангай: 105-аас 50 автомашин
- Төв: 90-ээс 70 автомашин
- Дундговь: 200-аас 55 автомашин
Цаашид аймаг, сум бүрийн шатахуун түгээх станцуудын хангамжийн мэдээллийг нэг бүрчлэн гаргаж, нөөцгүй байгаа аймаг, сумдыг ойрын хугацаанд шатахуунаар бүрэн хангах үүргийг өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!