Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням удирдаж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.

ТЦА-наас нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассан гэдгийг онцоллоо. Өнгөрсөн 24 цагийн байдлаар:

- 10-20 машин дугаарласан нэг ШТС

- 20-30 машин дугаарласан 16 ШТС

- 30-40 машин дугаарласан 17 ШТС

- 40-50 машин дугаарласан 20 ШТС

- 50-100 машин дугаарласан 10 ШТС байна. Харин аймгийн төвүүд дэх ШТС-ын дундаж дугаарлалт 62 машин байгаа аж.

Гэхдээ Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон аймагт шатахууны хангамж муу байгаагаас дараалал ихэсжээ. Дундговь аймагт ШТС дэх хүлээгдэл 400-450 машинд хүрсэн байна.

Иймд шуурхай штабаас хөдөө, орон нутагт шатахууны хангамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах үүргийг аж ахуй нэгжүүдэд өглөө. Нэн тэргүүнд дараалал ихээр үүсэж байгаа Дундговь, Өвөрханагй, Өмнөговь, Хэнтий, Орхон, Дархан-Уул аймагт анхаарахыг сануулав.

Мөн Шуурхай штабаас намрын тариа хураалт хаяанд ирсэн учраас газар тариалангийн бүс нутгууд, ААН-үүд болон ХХААХҮЯ, Онцгой байдлын байгууллагуудын дизель түлшний хангамж сайн байгаа үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийг санууллаа.

Кансело “Барселона“ багтай эргэн нэгдэнэ
Кансело “Барселона“ багтай эргэн нэгдэнэ
 
ЗГ: “COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо
ЗГ: “COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!