Г.Дамдинням: Ард иргэд энгийн үеийн хэмжээгээр худалдан авалт хийвэл байдал хэвийн болох хэмжээний импорт хийгдэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Шатахууны үнэ, нийлүүлэлттэй холбоотойгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын ээлжит хурал болж, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням холбогдох албаныханд зарим үүрэг, даалгаврыг өглөө.

Тэрбээр "Энгийн 92-ыг "Евро 92" гэж зарж байгаа гэсэн хардлагыг мухарлаж, автобензины чанарыг шалгаж иргэдэд ил тод мэдээлэх, үнэ хэрхэн тогтож байгааг дэлгэрэнгүй танилцуулах үүрэг чиглэлүүдийг өглөө.

Сүүлийн гурван хоногийн хугацаанд хөдөө орон нутгийн хангалтыг нэмэгдүүлэх ажил эрчимтэй хийгдэж байна. Цаашид ч анхаарч бүх ШТС-уудаар олгох чиглэл өглөө.

Улаанбаатар төмөр замын хэмжээнд БНХАУ болон ОХУ-аас нийт 10000 тонн АИ-92 автобензин ирж байна. Энгийн үеийн таван хоногийн улсын хэрэглээ гэсэн үг. Ард иргэд маань энгийн үеийн худалдан авалтын хэмжээгээрээ худалдан авалт хийвэл байдал хэвийн болох хэмжээний импорт хийгдэж байна" гэлээ.

Зээрийн шагай авч БНХАУ-ын хилээр нэвтрэх нь олон жилийн хорих ял авах эрсдэлд хүргэнэ
Зээрийн шагай авч БНХАУ-ын хилээр нэвтрэх нь олон жилийн хорих ял авах эрсдэлд хүргэнэ
 
СУРВАЛЖИЛГА: Он гарснаас хойш ОБЕГ-т 6000 гаруй тоглосон дуудлага иржээ. Хуурамч дуудлага бүрийн цаана бодит тусламжид зориулагдах ёстой цаг, хүн хүч, техник хэрэгсэл зарцуулагдаж байна
СУРВАЛЖИЛГА: Он гарснаас хойш ОБЕГ-т 6000 гаруй тоглосон дуудлага иржээ. Хуурамч дуудлага бүрийн цаана бодит тусламжид зориулагдах ёстой цаг, хүн хүч, техник хэрэгсэл зарцуулагдаж байна
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!