ЛГБТ төвөөс жил бүр зохион байгуулдаг "Тэгш эрх, бахархлын өдрүүд" үйл ажиллагаа үргэлжилж буй билээ. Ингэхдээ олон нийтийн гудамж, талбайд бэлгийн цөөнх хүмүүсийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлж, адил тэгш оролцоог хангах үүднээс уриалга дүрст самбаруудыг байршуулж байгаад иргэд олон нийт өөр өөр хандлагаар хүлээн авч буй. Тэгвэл сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд өөрийн цахим хуудаснаа энэ талаар "Эцэг эхчүүдээ, таны хүүхэд өнгө хараад хайрлах хүнийхээ хүйсийг өөрчлөхгүй.
Мөн өөртэйгээ ижил хүйсийн хүнийг хайрлах бол таныг хэллээ гээд өөрийгөө өөрчилж чадахгүй.
Аливаа зүйлд бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг дагаж шуурах биш, өөртөө үнэ цэнэтэй хүний сэтгэл хөдлөлд ойр байж тайван байдлыг эрхэмлэнэ үү" гэжээ.