Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Италийн ҮОХ-ны ерөнхийлөгчтэй уулзжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 41 секунд

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Италийн ҮОХ-ны ерөнхийлөгч Жиованни Малаготай Ром хотноо уулзжээ. Италийн ҮОХ-ны байранд болсон уг уулзалтын үеэр 2026 онд Милан болон Кортина-д’Ампеццо хотод болох өвлийн олимпын талаар ярилцав. Мөн тус олимпоос өмнө Монголын өвлийн спортын төрлүүдийг дэмжих чиглэлээр хамтарч ажиллахаар санал солилцов.

Жиованни Малаго нь Италийн нэртэй бизнесмэн, спортын зүтгэлтэн бөгөөд 2013 онд улсынхаа ҮОХ-ны ерөнхийлөгч, 2019 онд ОУОХ-ны гишүүн болсон юм.

Улаанбаатарт 897, орон нутагт 2729 халдварын тохиолдол шинээр бүртгэгдлээ
Улаанбаатарт 897, орон нутагт 2729 халдварын тохиолдол шинээр бүртгэгдлээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.