Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Грекийн түймрийг унтраахад туслахаар ОХУ-аас онгоц илгээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

Грек Улсад сүүлийн өдрүүдэд хэт халж, зарим бүс нутагт агаарын температур Цельсийн 47 хэм хүрч халсан байна. Хэт халалтын улмаас Грек улс урьд өмнө үзэгдээгүй байгалийн гамшигт нэрвэгдэж, орон даяар 586 түймрийн голомт шатаж байгаа бол хоёр дахь том арал Эвиа түймрийн гамшгийн голомт болж, арлын 50 гаруй хувь шатжээ.

Ерөнхий сайд Кирякос Мицотакис, түймрийг унтрааж чадахгүй байгаадаа ард иргэдээс уучлал гуйж, ОХУ-аас тусламж хүссэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гал түймэртэй тэмцэх мэргэжилтнүүдийн багийг техник хэрэгслийн хамт Грек рүү илгээх захирамж гаргаж, Мягмар гарагийн орой тусламжийн эхний хэсэг болох Ил-76 онгоц Афиний олон улсын нисэх буудалд газарджээ.

Мөн хоёр дахь Ил-76 нисэх онгоц удахгүй Афинд газардах бол хоёр ширхэг Mи-18 нисдэг тэрэг ачсан АН-124 нисэх онгоц мөн Грект очихоор болжээ.

С.Сувдансондор

Хятадад дельта хувилбарыг хянаж чадаагүй гэх шалтгаанаар албан тушаалтнуудыг шийтгэв
Хятадад дельта хувилбарыг хянаж чадаагүй гэх шалтгаанаар албан тушаалтнуудыг шийтгэв
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц