Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Старс төвд гарсан гал түймрийг 09.50 цагт бүрэн унтраажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өнөөдөр /2026.07.24/ Баянгол дүүргийн 2-р хороо Старс төвд гал түймэр гарч байна гэсэн дуудлага 07:59 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нэмэлтээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоосон.

Алба хаагчид гал түймрийг 09:50 цагт бүрэн унтрааж ажиллалаа.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн энэ төрлийн гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Иймд хүн олноор цуглардаг үйлчилгээний байгууллагуудыг галын аюулгүй байдлын холбогдох хууль, дүрэм журам, нормыг мөрдөж, гал түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна
 
НЗДТГ: С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НЗДТГ: С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.