
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д Туул голын усанд нэг эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 10-ны өдрийн 05:00 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17 км зам туулан очиход тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат 53 настай эрэгтэй Б нь Туул голд живж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн талаар албаныхан мэдээллээ.