Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

232 мянган хүүхэд энэ жил цэцэрлэгт хамрагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

БШУЯ-наас ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахим болон танхимын сургалтаар бүх шатны боловсролын байгууллага хичээллэхээр болсныг мэдэгдсэн. Тэгвэл 2021-2022 оны хичээлийн жилд,

1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд, 854 сургуульд 718.817 сурагч, 75 МСҮТ-д 40.165 суралцагч, 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцах талаар БШУЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг тусгай зөвлөмжийн дагуу насны хязгаартайгаар үе шаттай эхлүүлэхээр зохицуулалт хийсэн бол ЕБС-ийн сурагчдийг танхимын болон танхимын бус хэлбэрээр, эрсдэлийн үнэлгээнээс хамааран ялгаатай байх зохицуулалт хийсэн. Харин их дээд сургууль болон МСҮТ-ийн танхимын болон цахим сургалтыг хослуулсан хэлбэрээр явуулахаар зохион байгуулсан юм.

Халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдээд байсан Баян-Өлгий аймагт өнөөдөр халдвар илрээгүй
Халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдээд байсан Баян-Өлгий аймагт өнөөдөр халдвар илрээгүй
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.