ЭМЯ-наас өнөөдөр /2021.08.07/ коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Тодруулбал, Сүүлийн 24 цагт шинээр 972 тохиолдол илэрсний 368 нь нийслэлд, 604 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн энэ хугацаанд таван хүн нас барсан бол 2189 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Одоогоор хөнгөн 5357, хүндэвтэр 2441, хүнд 789, маш хүнд 187 хүн эмчлүүлж байна. Харин нас барсан иргэдийн насны бүлгээр авч үзвэл, 41-60 насны нэг иргэн, 61-80 насны гурав, 80-аас дээш насны нэг иргэн нас баржээ.