Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлгэр мөрөнд живсэн иргэнийг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн нутаг “Дэлгэр” мөрөнд сэлж байсан 28 настай эрэгтэй живжээ.

Энэ талаарх дуудлага аймгийн ОБГ-ын албанд энэ сарын 23-ны өдрийн 17:29 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу Мөрөн сумын харьяат иргэн Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн баг “Урандөш” багийн Өндөр-Эрэг хэмээх газраас Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хүүшийн булан” гэдэг газар хүртэл 26 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Иймд өнөөдөр 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Засгийн газар хуралдаж байна
Засгийн газар хуралдаж байна
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.