Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийнхээ хүйсийг зарлах үдэшлэг хийсэн хосууд хээрийн түймэр дэгдээсний улмаас ял авахаар болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 40 секунд

Өнгөрсөн жил гэдсэнд буй хүүхдийнхээ хүйсийг зарлах үдэшлэг хийсэн АНУ-ын нэгэн хос Калифорнид аюултай түймэр дэгдээсэн хэмээн буруутгагдсан. Улмаар тэдэнд 20 жилийн хорих ял оноохоор болж байгаа талаар албаныхан мэдээлжээ. Бага Рефужио Мануэл Хименез болон Анжела Рене Хименес нарын Эль Дорадо мужид дэгдээсэн гал түймрийн улмаас хүний амь нас хохирсон зэрэг хэд хэдэн үндэслэлээр буруутгагдаж байгаа аж.

Албаныхны мэдээлж буйгаар, тэд өнгөрсөн есдүгээр сард үдэшлэгийнхээ үеэр утаат гал асаасан бөгөөд галаас үсэрсэн оч томоохон түймэр дэгдээж, нэг гал сөнөөгч амь үрэгдэн, бусад нь шархаджээ. Тухайн үед эхнэр, нөхөр хоёр өөрсдийгөө буруугүй гэж мэдүүлсэн ч Эль Дорадо дахь гал түймэр хоёр сар гаруй хугацаанд үргэлжлэн асч, Калифорнийн өмнөд хэсгийн 22000 гаруй акр буюу 89000 км.кв гаруй талбай хамарч, байшингууд болон бусад үл хөдлөх хөрөнгө шатсан байна.

Эцэст нь түймрийг арваннэгдүгээр сарын 16-нд бүрэн унтрааж дуусчээ. Гал сөнөөгч Чарльз Мортон гал түймрийг унтраах үеэрээ нас барж, бусад хэд хэдэн гал сөнөөгч хүнд шархадсан юм.

Мягмар гарагт Сан-Бернардино мужийн холбогдох албаны хүмүүс үдэшлэгийг зохион байгуулсан хосыг бусдын амийг санамсаргүй бүрэлгэсэн, болгоомжгүй байдлаар гал түймэр дэгдээн бусдын гэр оронд хохирол учруулсан зэрэг хэргээр буруутгаж байгаа гэж мэдэгджээ. Тиймээс дээрх зүйл ангиудад буруутай нь тогтоогдвол хорих ялыг 20 жил хүртэл "сунгах" магадлалтай гэж прокурорууд хэлжээ.

Хосууд ирэх есдүгээр сарын 15-нд шүүх хуралд оролцох юм.

Хүйс зарлах үдэшлэг нь эцэг эх нь охин эсвэл хүүтэй болох эсэхээ өөрсдөдөө болон бусдад мэдэгдэх жижиг хэмжээний баяр юм. Эцэг эхчүүд урьдчилан янз бүрийн тоглоом бэлдэж, түүгээрээ хүүхдийнхээ хүйсийг эрэгтэй бол цэнхэр өнгөөр, эмэгтэй бол янгаар өнгөөр илэрхийлж зарладаг бөгөөд зарим тохиолдол салют, өнгөт утаа зэрэг ашигладаг юм. Гэвч сүүлийн жилүүдэд ийм төрлийн үдэшлэг буруугаар эргэх тохиолдол олон гарч байна.

Б.Отгонтуяа

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada-57898993

Орон нутагт халдварын 798 тохиолдол бүртгэгдлээ
Орон нутагт халдварын 798 тохиолдол бүртгэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.