Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жад” хочит тулаанч Ц.Амарсанаа “One Championship” холбоонд 2 дахь ялалтаа авлаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монголын шилдэг тулаанчдын нэг "Spear" хочит Ц.Амарсанаа холимог тулааны дэлхийн шилдэг холбоо One Championship-д 3 дахь тулаанаа баасан гарагт хийж өрсөлдөгчөө ялав.

Түүний тулаан "ONE: FULL BLAST II" тэмцээний гол тулаануудын нэг байсан бөгөөд "Lightweight" жинд Америкийн Билл Вилхелмтэй гурван үеийн турш нийт 15 минут тулалдаж эцэст нь шүүгчдийн саналаар Ц.Амарсанаа One Championship холбооны 2 дахь ялалтаа авлаа.

"MGL-1 Lightweight Championship"-т 5:1 амжилттай байсан Ц.Амарсанаагийн хувьд 2019 оны 2 дугаар сарын 16-нд One Championship-ийн эхний тулаанаа хийж ялсан. Харин 2019 оны 11 дүгээр сард тоглосон 2 дахь тулаандаа ялагдсанаас хойш цар тахлын улмаас албан ёсны тулаан хийгээгүй байсан юм.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч Билл Вилхелм 5:0 амжилттай нэг ч ялагдаагүй байсан. Харин One Championship-д хийсэн эхний тулаандаа ийнхүү ялагдал хүлээжээ.

Филли Цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэллээ
Филли Цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэллээ
 
Б.Эрдэнэсүхийн шинээр авсан өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргаснаар шүүх хурал ХОЙШИЛЛОО
Б.Эрдэнэсүхийн шинээр авсан өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргаснаар шүүх хурал ХОЙШИЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.