UFC холбооны домогт тулаанчид аваргын бүсний төлөө 11 жилийн дараа дахин тулалдах гэж байна. АНУ-ын Лас Вегас хотноо болох UFC 326 тулааны аваргын бүсний төлөө Макс Холловэй, Чарльз Оливейра нар дахин нэг удаа рингэнд гарна. Хоёр тамирчин 2015 онд анх нүүр тулж Макс тэр тулаанд гараа өргүүлж байсан. Энэ тулаанд Макс бүсээ хамгаалж харин Оливейра бүсний шинэ эзэн болохын төлөө тулалдана.
Макс мэргэжлийн 35 тулаа хийж 27 удаад нь гараа өргүүлж гангарсан. Харин Оливейра 47 тулаан хийж 36-д нь өрсөлдөгчөө буулган авч байжээ. Оливейра 36 настай ба Максаас хоёр насаар ах. Нурууны ялгаа бага гарах ч гарын уртаар бол Оливейра илүүрхэнэ.
Сонирхуулахад энэхүү эвентэд Монголын холимог тулаанч Т.Нямжаргал дэвжээнд гарна. Харин түүний өрсөлдөгч АНУ-ын тулаанч "Custom Made" хочит Коди Дарден байх болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!