БНХАУ-ын баруун хойд нутгийн Ганьсу мужид уулын марафон гүйлтийн тэмцээний үеэр цаг агаарын байдал эрс муудсаны улмаас 21 хүн амиа алджээ. Бямба гаргийн өглөө Байинь хот дахь Шар мөрний ойн дурсгалт газраас эхэлсэн 100 километрийн тэмцээний үеэр гэнэт хүчтэй салхи дэгдэж, мөндөр, аадар бороо орсон байна.
Марафонд оролцож байсан 172 тамирчны зарим нь сураггүй болсон тул аврах албаны 1200 алба хаагчийг дайчлан эрэн хайх ажиллагаа явуулжээ. Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, 151 тамирчин эсэн мэнд байгаагаас хөнгөн гэмтсэн найман хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.