Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“McDonald’s”-ийн ажилтнууд ажил хаяхаар төлөвлөж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

  “McDonald's” түргэн хоолны сүлжээ ресторануудын ажилтнууд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 доллар болгохыг шаардаж, ажил хаяхаар төлөвлөж байна. Энэ тухай дэлхийн өнцөг булан бүрд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 ам.доллар дээшлүүлэх зорилготой “Fight for $15” холбоо “Twitter” хуудсандаа мэдээлжээ.

  Тус компанийн ажилтнууд тавдугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Флорида, Өмнөд Каролина, Умард Каролина, Мичиган, Висконсин, Иллинойс, Миссури, Техас,  Калифорни муж улсуудын 15 хотод ажил хаяхаар төлөвлөсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дөрөвдүгээр сарын сүүлчээр Конгрессын хоёр танхимд үг хэлэхдээ нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 доллар болгож нэмэгдүүлэхээ амласан. Одоогийн байдлаар АНУ-д нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 7 доллар 25 цент байгаа юм.

М.Тулгат: Ардчиллыг хамгаалах цаг ирсэн байна
М.Тулгат: Ардчиллыг хамгаалах цаг ирсэн байна
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.