Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Сурагчдаас улсын болон анги дэвших шалгалт авахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

БШУЯ-наас сурагчдын амралтын хугацааг наашлуулсан. Тодруулбал,  1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.05.07-ны өдөр хичээллүүлээд амраах бол 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний баасан гарагт хичээллээд амарна. 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой. Харин 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөжээ.

  Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалтыг өнгөрсөн жилийн нэгэн адилаар цуцалсан байна. Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргах аж. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэхээр болжээ. Дүн гаргах аргачлалыг сургууль, багш нарт хүргүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг ирэх 7 хоногт  зарлана. Эрт амарч байгаа учир намар наймдугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулахаар болжээ.

Г.Занданшатар АЛХААРАА Ш.Адьшаа гишүүнийг
Г.Занданшатар АЛХААРАА Ш.Адьшаа гишүүнийг "ТОНШИХ"
 
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авлаа. Жагсаалтаар нэр дэвшигчдэд сэтгэгдэл дүүрэн байна
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авлаа. Жагсаалтаар нэр дэвшигчдэд сэтгэгдэл дүүрэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.