Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Суулт хийж буй АН-ын гишүүд мэдээлэл хийж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 6 секунд

Суулт хийж буй АН-ын гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"Ерөөсөө л энэ биеийг зовоогоод, өлсгөөд, дааруулаад тэмцэл хийхийн цондон туссан амьтан гэж намайг битгий бодоорой. Монгол орныг минь зовоож байна шүү дээ. Хуулийн хүрээнд, бичиг цаасаар, дүрэм журмын дагуу зөндөө л асуудлыг тавилаа. Монгол оронд өнөөдөр хууль хэрэгжүүлэхгүй байгаа учраас бид хуулийн хүрээнд ингэж ард түмнийхээ анхааралд оруулж энэ булчимгүй явдлуудыг зогсоох гэсэн юм. Та бүхэн минь дэмжээрэй" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

"Хуулийн дээр цэц байдаг. Түүний дээр нэг нам гарсныг харлаа. Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын дээд шүүх, шүүхүүдийг яаж дарангуйлж бодлого явуулж байгааг харлаа. Өнөөдөр УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулинд байдаг эрхээ эдлэх гэснийх нь төлөө эрхэнд чөлөөтэй хандаж байна" гэв.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:

"Эрх баригч намын хэт олонхын улс төрийн түрэмгийлэл, нэг намын дарангуйлал тогтоох байдалд хүрээд байгаа болохыг та бүхэн минь бүгд харж байгаа. Ийм учраас би эмэгтэй хүнийхээ хувьд, ээж хүнийхээ хувьд энэ бохир нийгмийг үр хүүхдүүддээ үлдээхгүйн тулд энэ тэмцэлд нэгдээд сууж байна. Бид дулаан хувцас, халуун цай авах гэсэн ч туслахуудыг маань хүртэл нэвтрүүлэхгүй байна. Маш олон цагдаагийн хамгаалалтад байна" гэв.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

"Өмнө МАН-ынхан талбай дүүрэн гэр барьж, олуулаа асуудлыг өөрсдийн засгийн хамгаалалтан дор жагсаж тэмцэж байсан юм байна. Цөөнхийн бидний алга дарам газар суух гэсэн эсгийг маань хориглож байгаа нь харамсалтай байна. Бид хэзээ ч бууж өгөхгүй тэмцлээ үргэлжлүүлнэ" гэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

"1990 онд эхэлсэн энэ ардчилсан хувьсгалыг 30 жилийн дараа ингэж нугаслаж ална гэж ер бодсонгүй. Гэхдээ тайван замаар өчнөөн үзсэн. УИХ дээр асуудал болгон дээр үзэл бодлоо хэлж, өөрчлөх юмсан, та нар минь 62 юм чинь ганц миний биш олон хүний санаа оноог аваад зөв юм хийчих гэж зөндөө хэлж чармайсан. Эцэст эд нар "Бид хүч түрээд явж болдог юм байна, яадаг юм. Тэр Ерөнхийлөгчид нэр дэвших нөхдүүдийг бүгдийг нь замаасаа зайлуулъя. Ардчилсан намыг хоёр болгож байгаа юм шиг харагдуулж тоглолт хийе. Ингээд ялна" гэсэн ийм л байдалтай хүч түрээд явж байна даа" гэв.

 

УОК: Хоёр тундаа хамрагдсан даруйд данс руу нь 50 мянган төгрөг шилжүүлнэ
УОК: Хоёр тундаа хамрагдсан даруйд данс руу нь 50 мянган төгрөг шилжүүлнэ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.