Монгол Улсад дархлаажуулалтын ажил ид өрнөж байна. Энэ сарын 8-наас нийслэл дэх дархлаажуулалтын цэгийг хумиж, хөдөө орон нутгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх юм.
Тэгвэл халдвар аваад эдгэрсэн иргэд хоёрдугаар тунд хамрагдах боломжтой гэж УОК-оос мэдээллээ. Тиймээс халдвар аваад эдгэрсэн иргэд яаралтай хоёрдугаар тундаа хамрагдахыг анхаарууллаа. Сануулахад, хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдэд Засгийн газраас 50.000 төгрөг олгохоор болсон билээ.