Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Вакцин хийлгэх боломжгүй хэсэгт жирэмсэн хүмүүс багтана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

  Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөл хорио сулруулах болсонтой холбогдуулан мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Коронавирусний вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдэд гэрчилгээ олгох уу?

-Вакцины хоёр тунд хамрагдсан иргэдэд QR код олгож, үйл ажиллагаа нь нээлттэй байгууллагуудаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Энэ асуудлыг эрдэмтдийн судалгаа, мэргэжлийн байгууллагын зөвлөмжид үндэслэн УОК-ын 21, 31 дүгээр журамд нэмэлт, өөрчлөлт оруулан тусгасан.

-Вакцинд хамрагдах боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн нийгмийн харилцаанд оролцох асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Вакцин хийлгэх боломжгүй хэсэгт жирэмсэн хүмүүс багтаж байгаа. Одоогоор 54 мянга орчим жирэмсэн хүн байна. Коронавирусний вакцин бол шинээр гараад удаагүй тул жирэмсэн эмэгтэйд хийж болох эсэх талаар албан ёсны дүгнэлт гараагүй.

-Жирэмсэн эмэгтэйчүүдээс гадна эрүүл мэндийн бусад шалтгаантай хүмүүст хийх боломжгүй гэсэн мэдээлэл бий?

-Мэдрэлийн хүнд эмгэгтэй, унадаг, татдаг хүмүүст хийж болох эсэхийг судалж байгаа.

Хөл хориог сулруулсан ч хүүхдүүдийг тоглоомын талбайд тоглуулахгүй
Хөл хориог сулруулсан ч хүүхдүүдийг тоглоомын талбайд тоглуулахгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд