Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөл хориог сулруулсан ч хүүхдүүдийг тоглоомын талбайд тоглуулахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

  2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр өнөөдөр Засгийн газраас гаргасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед мөрдөгдөх журмын талаар УОК-оос мэдээлж байна.

Шадар сайд С.Амарсайхан:

  "УОК, Засгийн газар хуралдаж тавдугаар сарын 08-наас улаанаас улбар шар түвшинд шилжих шийдвэр гаргалаа. Аж ахуй нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэм баримтлуулж шат дараатай нээнэ. Цар тахлын нөхцөл байдал буураагүй байна. Иймд энэ сарын 22-ныг хүртэл 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа. Хот, орон нуутгийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-нийг хүртэл 14 хоног хязгаарлана. Өвдөөд эдгэсэн иргэдээ хоёр дахь тунд хамруулахаар болсныг дуулгая. Эрдэмтэн судлаачдын гаргасан, олон улсын жишгээр хийгдсэн судалгаанд үндэслэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.2 сая иргэн вакциндаа хамрагдсан байна. Түүнчлэн хүүхдүүдийг тоглоомын талбайд тоглуулахгүй. Хороо дүүрэг, СӨХ-ийн оролцоотой хяналт тавьж ажиллана" гэв.

АН-аас сонгууль хойшлуулах тогтоолын төсөл өргөн барина
АН-аас сонгууль хойшлуулах тогтоолын төсөл өргөн барина
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд