Сонгуульд нэр дэвших үйл явц өнөөдрөөр өндөрлөнө. Гэвч АН-аас хоёр нэр дэвшигчийг хоёр талдаа тодруулж бүртгүүлэхээр СЕХ-д хүргүүлсэн нь маргаан дагуулаад байна.
СЕХ зөвхөн нэг нэр дэвшигчийг АН-аас бүртгэж авна гэдгээ мэдэгдсэн тул Ц.Туваан нарын УИХ-ын нэр бүхий зургаан гишүүн Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаад байна. Энэ үеэр өлсгөлөн зарлаж буй гишүүд найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах хуулийн төсөл санаачилж өргөн барина гэх мэдээлэл байна. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлнэ.
Баяр