Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мексикт метроны осолтой холбогдуулан гашуудал зарлажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 46 секунд

  Нийслэл хотынх нь метронд олон хүний амь эрсэдсэн осол болсонтой холбогдуулан Мексикт гурван өдрийн үндэсний гашуудал зарлажээ. Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын холбогдох зарлигийг мягмар гаргийн орой Засгийн газрын албан ёсны хэвлэл болох “Diario Oficial de la Federacion” сонинд нийтэлсэн байна.

  Мексикийн өмнөд хэсэгт орших Оливос станцын ойролцоох метроны гүүр даваа гаргийн орой явж байсан метроны хамт нурж, хоёр вагон 10 орчим метрийн өндрөөс унажээ. Албан ёсны мэдээгээр 24 хүн амиа алдаж, 79 орчим зорчигч гэмтсэн байна.

Засгийн газар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулах талаар хуралдаж байна
Засгийн газар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулах талаар хуралдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд