Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн даамын холбоонд 80 гаруй орон нэгдэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 52 секунд

Франц, Нидерланд, Бельги, Швейцарь улсууд хамтран 1947 онд байгуулсан Дэлхийн даамын холбоо /FMJD/ өнөөдөр эгнээндээ таван тивийн 80 гаруй орныг нэгтгээд байна.

Анх 1724 онд Францад үүссэн 100 буудалт даамыг дэлхий нийтээрээ олон улсын даам хэмээн хүлээн зөвшөөрснөөс хойш тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах боломж бүрдсэн байна.

Дэвсгэр мэдээлэл: Даам бол эртний хөлөгт тоглоом юм. Одоогоос 4000 орчим жилийн өмнө Египет, Вавилонд даам нааддаг байсныг археологийн олдворууд гэрчилдэг. Нийтдээ 80 орчим төрлийн даам байдаг бөгөөд Европын ихэнх, Ази, Америк, Африк тивийн цөөнгүй улс орнууд өөрийн үндэсний даамтай.

БНАСАУ хоёр баллистик пуужин харважээ
БНАСАУ хоёр баллистик пуужин харважээ
 
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.