БНАСАУ пүрэв гарагт хоёр баллистик пуужин харвасан гэж Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдэгджээ.
С.Ёшихидэ сүүлд харвасан пуужингуудын талаарх мэдээллийг цуглуулахыг холбогдох албаны төлөөлөгчдөд үүрэг болгожээ. БНАСАУ-ын зүүн эргээс харвасан пуужингууд Японы газар нутаг, эдийн засгийн онцгой бүсийн гадна газардсан байх төлөвтэй байгааг Японы Засгийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.
БНСУ-ын Штабын дарга нарын хорооноос БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харвасан гэдгийг мэдээлсэн боловч одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. С.Ёшихидэ Засгийн газрын хариу арга хэмжээний талаар хэлэлцэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан зарлажээ.