Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилдэг борлуулалттай хамтлагаар “BTS” шалгарчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

Олон улсын дуу бичлэг бүтээгчдийн холбооноос БНСУ-ын BTS хамтлагийг 2020 оны шилдэг борлуулалттай уран бүтээлчээр нэрлэсэн байна.

Тус хамтлаг 2020 оны хамгийн амжилттай яваа хөгжмийн уран бүтээлчдийн жагсаалтыг тэргүүлсэн анхны солонгос хамтлаг болжээ. Өмнө нь BTS IFPI-ийн жагсаалтад орж байсан ч  2018 онд хоёрдугаарт, 2019 онд долдугаар байрт жагсаж байсан юм.

Дэвсгэр мэдээлэл: BTS нь Англиар Beyond the Scene гэсэн үгийн товчлол юм.  БНСУ-ын хөвгүүдийн хамтлаг нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй. Тэд 2010 онд бүрэлдэж 2013 онд Big Hit Entertainment-ийн удирдлаганд дор дэбютээ хийжээ.

Бүх гишүүд хамтлагийнхаа дууны ая, үг, продюсерийн ажилд хамтарч ажилладаг байна. Анхандаа хип хоп хамтлаг байсан хэдий ч жил ирэх тусам хөгжмийн хэв маяг нь хөгжсөөр, олон янзын төрлүүдээр уран бүтээлээ туурвидаг болсон. Ихэнхдээ хувийн болон нийгмийн сэдэв дээр төвлөрсөн тэдний дууны үг нь сэтгэцийн эрүүл мэнд, сургуулийн насны залуучуудын бэрхшээл, алдаа дутагдал, өөрийгөө хайрлах үзэл, хувь хүний үзэл санааны сэдвүүдийг хөнддөг.

ЭМЯ: Хүүхэд түлэгдээд мэс засал хийлгэх төлбөрийг бүрэн санхүүжүүлнэ
ЭМЯ: Хүүхэд түлэгдээд мэс засал хийлгэх төлбөрийг бүрэн санхүүжүүлнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.